«Стакк Системс» ХХК

Төлбөр, хүргэлт, буцаалтын нөхцөл

«Стакк Системс» ХХК-ийн (цаашид «Stack») stack.mn-ээр борлуулж буй онлайн үйлчилгээний үнэ, төлбөр, хүргэлт, буцаалт, цуцлалтын нөхцөл.

Сүүлд шинэчилсэн:

1. Бүтээгдэхүүн ба үнэ

Chatify — Messenger, Instagram-д зориулсан нэг inbox ба автоматжуулалт.

БагцСараарЖилээр (10 сарын үнэ)
ҮнэгүйҮнэгүйҮнэгүй
Pro₮89,000 / сар₮890,000 / жил≈ ₮74,000 / сар
Бизнес₮249,000 / сар₮2,490,000 / жил≈ ₮208,000 / сар
  • Үнийг төгрөгөөр (₮) заав.
  • Жилийн багц нь 10 сарын үнэтэй тэнцэх бөгөөд жилийн төлбөрийг урьдчилж нэг дор төлнө.

2. Төлбөрийн нөхцөл

  • Багцын төлбөрийг урьдчилж, сараар эсвэл жилээр төлнө.
  • Онлайн төлбөрийг Bonum төлбөрийн гарцаар дамжуулан QPay, дотоодын банкны карт, Apple Pay, Google Pay-ээр хийнэ. Stack таны картын мэдээллийг харахгүй, хадгалахгүй.
  • Байгууллага нэхэмжлэхээр (банкны шилжүүлгээр) төлж болно.
  • Төлбөр бүрд И-баримт олгоно.
  • Төлбөр автоматаар сунгагдахгүй, автоматаар суутгагдахгүй. Төлсөн хугацаа дуусахаас өмнө бид имэйлээр мэдэгдэнэ. Сунгаагүй тохиолдолд workspace Үнэгүй багц руу шилжих бөгөөд өгөгдөл нь хадгалагдана.
  • Хугацааны дундуур дээд багц руу шилжвэл үлдсэн хугацааны үнийн зөрүүг төлнө.

3. Хүргэлт

  • Chatify бол дижитал онлайн үйлчилгээ тул биет бараа хүргэхгүй.
  • Онлайн төлбөр амжилттай болмогц app.stack.mn дээрх таны workspace-д эрх шууд идэвхжинэ. Нэхэмжлэх, банкны шилжүүлгээр төлсөн бол 1 ажлын өдрийн дотор идэвхжинэ.
  • Эрх идэвхжсэнийг имэйлээр баталгаажуулна.
  • Үйлчилгээг онлайнаар 24/7 ашиглах боломжтой.

4. Буцаалт

  • Анхны төлбөртэй худалдан авалтаас хойш 14 хоногийн дотор хүсэлт гаргавал төлбөрийг бүрэн буцаана.
  • Үүнээс хойш сарын төлбөрийг буцаахгүй. Цуцалсан тохиолдолд дараагийн сунгалт хийгдэхгүй бөгөөд төлсөн хугацаа дуустал үйлчилгээг ашиглана.
  • Жилийн багцын хувьд ашиглаагүй бүтэн саруудын төлбөрийг буцаана.
  • Давхардсан болон алдаатай гүйлгээ, мөн төлбөрийг нь төлсөн үйлчилгээг бид үзүүлж чадаагүй бол төлбөрийг бүрэн буцаана.
  • Буцаалт хүсэхдээ төлбөрийн мэдээллээ дурдаж, имэйл эсвэл утсаар (6-р хэсэг) холбогдоно уу.
  • Буцаалтыг 7 ажлын өдрийн дотор анх төлсөн хэлбэрээр нь шилжүүлнэ. Картын буцаалт банкны талд үүнээс удаж болно.

5. Цуцлах

  • Хүссэн үедээ workspace-ийн тохиргооноос эсвэл имэйлээр цуцалж болно.

6. Холбоо барих

Борлуулагч
«Стакк Системс» ХХК
Регистрийн дугаар
7341545
Хаяг
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 1-р хороолол, 31-р байр, 34 тоот
Утас
95800286
Имэйл
hello@stack.mn